- Нүүр
- Буцаах, солих журам
Буцаах, солих журам
1. Ерөнхий нөхцөл
Хүсэлт гаргах хугацаа:** Хэрэглэгч чанарын доголдолгүй бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш **72 цагийн дотор** сайн дураар буцаах болон солих хүсэлт гаргах боломжтой.
Хугацаа тооцох:** Онлайн худалдан авалтын буцаалт, солилтын хугацааг хэрэглэгч барааг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцно.
Тавигдах үндсэн шаардлага:** Сайн дурын буцаалтад бараа нь ашиглагдаагүй, анхны шошго, хамгаалалтын лац, сав баглаа боодол, иж бүрдэл болон дагалдах бэлэг, эд анги нь бүрэн бүтэн, дахин худалдаалах боломжтой байх шаардлагатай.
Нотлох баримт:** Худалдан авалтыг кассын баримт, цахим төлбөрийн мэдээлэл, захиалгын дугаар эсвэл борлуулалтын бүртгэлээр тогтооно.
Чанарын доголдол:** Чанарын доголдол илэрсэн тохиолдолд хуульд заасан хугацаа, нөхцөлөөр засварлуулах, ижил төрлийн доголдолгүй бараагаар солиулах, үнийг зохих хэмжээгээр бууруулах эсвэл хэлцлийг цуцалж төлбөрөө буцаан авах эрхтэй бөгөөд компани нь нэн түрүүнд чанарын доголдолгүй бараа бүтээгдэхүүнээр сольж авахыг санал болгоно.
Татгалзах үндэслэл:** Хэрэглэгчийн буруу ашиглалт, арчилгаа, хадгалалт, механик гэмтэл, ердийн элэгдлээс үүссэн доголдлыг нотлох баримтаар тогтоосон бол тухайн буцаалтаас татгалзах эрхтэй.
Хөнгөлөлттэй бараа:** Хөнгөлөлт, урамшуулалт худалдааны хүрээнд худалдан авсан чанарын доголдолгүй барааг хэрэглэгчийн хувийн сонголттой холбоотой шалтгаанаар солих, буцаах боломжгүй. Харин чанарын доголдолтой тохиолдолд хөнгөлөлт, урамшуулалд хамрагдсан эсэхээс үл хамааран журмын дагуу шийдвэрлэнэ.
Ваучер, бэлгийн карт:** Бэлгийн карт, ваучер, урамшууллын оноогоор хийсэн худалдан авалтын буцаалтыг анхны төлбөрийн хэлбэрт нь нийцүүлэн бүртгэнэ.
2. Барааны төрөлд тавих тусгай шаардлага
Үнэртэн:** Шүршигчийн үйлдвэрийн гэмтэл, алдагдал, хэвийн бус тунадас, өнгө, үнэрийн баталгаажсан өөрчлөлт, хадгалалтын горимын алдагдал зэргийг batch code болон баримтаар шалгана. Үйлдвэрлэснээс хойш 3-5 жил өнгөрснийг дангаар нь хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Кассын баримттай, шошго, сав баглаа боодол бүрэн бүтэн, хэрэглээгүй тохиолдолд солино.
Арьс арчилгаа, нүүр будалт:** Хүчинтэй хугацаа, нээлтээс хойших хэрэглэх хугацаа (PAO), лац, бүттэц, үнэр, өнгө, савлагааг шалгана. Эрүүл ахуй, аюулгүй байдлын үүднээс сав баглаа боодол нь нээгдсэн, лац хамгаалалтын битүүмжлэл нь хөндөгдсөн бүтээгдэхүүнийг хувийн сонголтоор буцаах боломжгүй. Харин чанарын доголдолтой тохиолдолд сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлаас үл хамааран шалгаж шийдвэрлэнэ. Харшил, цочролын гомдлыг хэрэглэсэн хугацаа, эмнэлгийн дүгнэлт зэргийг үндэслэн үнэлнэ.
Бэлэн хувцас:** Үйлдвэрийн оёдлын гэмтэл, материалын цооролт, будгийн өөрчлөлт, шошгоны хэмжээ зөрүүтэй эсэх, товч цахилгааныг шалгана. Хэрэглэгчийн сонгосон хувцасны хэмжээ тохироогүй нь чанарын доголдолд хамаарахгүй. Онлайн худалдаагаар захиалсан хэмжээ зөрүүтэй хүргэгдвэл компанийн буруутай үйл ажиллагаанд тооцож шийдвэрлэнэ. Солих бараа нь кассын баримттай, шошго болон сав баглаа боодол бүрэн, өмсөөгүй, толбо, үнэргүй байна.
Буцаах боломжгүй бусад бараа:** Эрүүл ахуй, аюулгүй байдлын онцгой шаардлага тавигддаг дотуур хувцас, хүүхдийн аманд хүрэлцдэг тоглоом, шүдний оо, шүдний сойз, оймс, хувийн хэрэглээний зориулалттай бусад барааг сав баглаа боодол, битүүмжлэл хөндөгдсөн, хэрэглэсэн тохиолдолд буцаах болон солихгүй.
3. Онлайн худалдааны буцаалт, солилт
Онлайн худалдан авагч захиалгын дугаар, хүлээн авсан огноо, барааны нэр, шалтгаан, зураг, холбоо барих мэдээллийг албан ёсны цахим сувгаар илгээж хүсэлт гаргана.
Буруу бараа илгээсэн, дутуу хүргэсэн, тээвэрлэлтийн гэмтэл гарсан, эсхүл чанарын доголдол илэрсэн бол буцаан татан авах, дахин хүргэх үндэслэлтэй зардлыг компани бүрэн хариуцна.
Хэрэглэгчийн сайн дурын буцаалтын тээврийн зардлыг захиалга хийхээс өмнө ил тод мэдээлсэн нөхцөөр хуваарилна.