- Нүүр
- Түгээмэл асуулт
Түгээмэл асуулт
Хүргэлттэй холбоотой түгээмэл асуултууд
Захиалга хийснээс хойш хэд хоногт хүргэх вэ?
Таны захиалга баталгаажсанаас хойш ажлын 2 хоногийн дотор /48 цаг/ хүргэлт хийгдэнэ.
Захиалга илгээгдэх үед хянах холбоос бүхий SMS очно.
Хүргэлтийн мэдээллийг хаанаас авах вэ?
Бид хүргэлтийн явцын тухайн мэдээллийг таны бүртгүүлсэн утасны дугаар луу зурвас илгээн мэдэгдэнэ. Мөн та ubcab аппликэйшнээс, эсвэл ubcab-ийн 77807780 дугаарт холбогдон хүргэлтийн мэдээлэл авах боломжтой.
Хүргэлтийн хаягаа өөрчлөх боломжтой юу?
Захиалга баталгаажсаны дараа хүргэлтийн хаяг өөрчлөх боломжгүй тул та хаягийн мэдээллээ үнэн зөв, анхааралтай оруулна уу.
Хүргэлт ирэх үеэр тухайн хаяг дээрээ байхгүй бол яах вэ?
Захиалсан бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан хүргэлт хойшлох үед хадгалалтын зохих горим алдагдаж, бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх эрсдэлтэй. Иймд бүтээгдэхүүний чанар, шинэлэг байдлыг хэвээр хадгалахын тулд хүргэлт гарсан өдөрт нь захиалгаа хүлээн авахыг хичээнгүйлэн хүсье. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр хүргэлтийн хугацааг хойшлуулснаас гарах чанарын эрсдэлийг манай байгууллага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Бүтээгдэхүүн буцаах, солих
Худалдан авсан барааг буцаах, эсвэл солих боломжтой юу?
Боломжтой. Та өөрийн худалдан авсан аливаа чанарын доголдолгүй барааг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор буцаах, эсвэл солих хүсэлт гаргах боломжтой. Тухайн бараа анхны шошго, лац, сав, баглаа боодолтой, хэрэглээгүй, иж бүрдэл нь бүрэн бүтэн байх шаардлагатай.
Буцаалт, солилт хийхэд кассын баримт шаардлагатай юу?
Худалдан авалтыг кассын баримт, цахим төлбөрийн мэдээлэл, захиалгын дугаар, эсвэл компанийн борлуулалтын бүртгэлээр баталгаажуулах боломжтой.
Үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний савлагаа, эсвэл лац нээсэн бол буцаах, солих боломжтой юу?
Хэрэглэгчийн сонголт өөрчлөгдсөн зэрэг хувийн шалтгаанаар буцаах тохиолдолд сав баглаа боодол нь нээгдсэн, хамгаалалтын лац эсвэл битүүмжлэл хөндөгдсөн үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй. Харин бүтээгдэхүүн чанарын доголдолтой бол савлагаа нээгдсэн эсэхээс үл хамааран хүсэлтийг шалгаж, журмын дагуу шийдвэрлэнэ.
Ямар тохиолдолд буцаалт, солилтоос татгалзаж болох вэ?
Хэрэглэгчийн буруу ашиглалт, арчилгаа, хадгалалт, механик гэмтэл, эсвэл ердийн элэгдлээс шалтгаалсан гэмтэл болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн бараа буцаах, солихоос татгалзаж болно.
Хөнгөлөлт, урамшууллаар авсан барааг буцааж, сольж болох уу?
Хөнгөлөлт, эсвэл урамшууллаар авсан чанарын доголдолгүй барааг хэрэглэгч хувийн сонголттой холбоотой шалтгаанаар буцаах, эсвэл солих бол компанийн урьдчилан мэдээлсэн тусгай нөхцөлийг баримтална. Харин бараа чанарын доголдолтой бол хөнгөлөлт, урамшуулалд хамрагдсан эсэхээс үл хамааран хүсэлтийг журмын дагуу шийдвэрлэнэ.
Бүтээгдэхүүн чанарын доголдолтой бол яах вэ?
Чанарын доголдол нотлогдсон тохиолдолд холбогдох нөхцөл, хугацааны хүрээнд доголдолгүй ижил төрлийн бараагаар солих хувилбарыг компанийн зүгээс нэн тэргүүнд санал болгоно. Хэрэглэгч бүтээгдэхүүний үнийг зохих хэмжээгээр бууруулах, төлбөрөө буцаан авах зэрэг шаардлага гаргах боломжтой.
Онлайн захиалгын буцаалт, солилтын хүсэлтийг хэрхэн гаргах вэ?
Захиалгын дугаар, бараа хүлээн авсан огноо, барааны нэр, буцаах/солих шалтгаан, холбогдох зураг болон холбоо барих мэдээллээ info@bishreltbeauty.mn и-мэйл рүү илгээнэ.
Хүсэлтийг хэд хоногт шийдвэрлэх вэ?
Хүсэлтийг хүлээн авсны дараа анхан шатны шалгалтыг ажлын 1 өдрийн дотор эхлүүлнэ. Шалгалтын үр дүнд шаардлагатай баримт бичиг бүрдсэний дараа хүсэлтийг ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ. Нэмэлт шалгалт шаардлагатай тохиолдолд хүлээгдэж буй хугацааг хэрэглэгчид мэдэгдэнэ.
Буцаалтын төлбөр хэд хоногт шилжих вэ?
Буцаалт баталгаажсан бол төлбөрийг ажлын 3-5 хоногийн дотор шилжүүлнэ. Төлбөрийг боломжтой бол анхны төлбөрийн хэрэгсэлд буцаана.
Буцаах, солих үед хүргэлтийн зардлыг хэн хариуцах вэ?
Буруу бараа илгээсэн, барааны тоо ширхгийг дутуу хүргэсэн, тээвэрлэлтийн явцад гэмтэл гарсан, бүтээгдэхүүнд чанарын доголдол илэрсэн нөхцөлд буцаан татах, дахин хүргэх зардлыг компани хариуцна. Харин хэрэглэгчийн сайн дурын буцаалтын тээврийн зардлыг захиалга хийхээс өмнө мэдээлсэн нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.
Өөр үнэтэй бараагаар сольж болох уу?
Боломжтой. Сонгосон шинэ бараа анхны бараанаас өндөр үнэтэй бол үнийн зөрүүг хэрэглэгч төлнө. Харин бага үнэтэй бол зөрүүг хэрхэн тооцох нөхцөлийг хэрэглэгчид урьдчилан танилцуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
Төлбөрийн нөхцөлтэй холбоотой түгээмэл асуултууд
Төлбөрийн ямар хэрэгслүүд байдаг вэ?
Та захиалгын төлбөрөө бидний вэбсайт дээр санал болгож буй төлбөрийн боломжуудаас сонгон төлөх боломжтой. Үүнд:
- Бүх төрлийн банкны аппликэйшн болон QPAY
- Storepay, Pocket, Toki хувааж төлөх боломжтой аппликейшнууд багтана.
НӨАТ-ын баримтаа яаж авах вэ?
Худалдан авалт баталгаажсаны дараа бид таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу НӨАТ-ын баримт илгээнэ.
Үнэртний тухай түгээмэл асуултууд
Үнэртний үйлдвэрлэсэн огноог хэрхэн шалгах вэ?
Бид тухайн үнэртний үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс ирүүлсэн албан ёсны журам, зааварт үндэслэн танд бүтээгдэхүүний огноог шалгаж өгөх боломжтой. Тухайн журам нь бүтээгдэхүүний хугацааг шалгах цор ганц эх сурвалжид тооцогддог бөгөөд гуравдагч онлайн платформ нь албан ёсны мэдээлэлтэй зөрөх, шинэчлэгдээгүй, эсвэл алдаатай байх боломжтой тул баталгаат эх сурвалж гэж үзэхгүй.
Үнэртний тогтоц муу санагдвал чанарын доголдол гэж үзэх үү?
Тогтоцын талаарх гомдлыг дангаар нь үйлдвэрийн доголдол гэж шууд үзэхгүй. Үнэртнийг ямар нөхцөлд хэрэглэснээс шалтгаалж барилт нь харилцан адилгүй байна.
Үнэртнийг хэрхэн зөв хадгалах вэ?
Үнэртнийг чанараа алдахгүй, удаан хадгалхын тулд нарны шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн нөхцөлд, харанхуй газар хадгалах хэрэгтэй. Угаалгын өрөө, цонхны тавцас зэрэг чийгтэй, дулаан орчинд хадгалахыг хориглоно.
EDT, EDP, Parfum ямар ялгаатай вэ?
EDT (Eau de Toilette), EDP (Eau de Parfum), Parfum (Extrait de Parfum) нь үнэртэнд орсон тосны агууламж (концентраци) болон тогтцыг илэрхийлнэ. Parfum нь хамгийн өндөр тосны агууламжтай, удаан үнэртдэг бол EDT нь хамгийн хөнгөн нь юм.
Үнэртнийг онлайнаар захиалахдаа юун дээр анхаарах вэ?
Үнэртний үндсэн ноотууд, үнэрийн бүлэг, концентраци болон бүтээгдэхүүний тайлбартай танилцаж сонголтоо хийхийг зөвлөж байна. Өмнө хэрэглэж байсан, таалагддаг үнэрийн ноот болон төрлийг харьцуулах нь сонголтыг дөхөм болгоход тусална.
Арьс арчилгаатай холбоотой түгээмэл асуултууд
Арьс арчилгааны бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноог хэрхэн шалгах вэ?
Бид тухайн үнэртний үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс ирүүлсэн албан ёсны журам, зааварт үндэслэн танд бүтээгдэхүүний огноог шалгаж өгөх боломжтой. Тухайн журам нь бүтээгдэхүүний хугацааг шалгах цор ганц эх сурвалжид тооцогддог бөгөөд гуравдагч онлайн платформ нь албан ёсны мэдээлэлтэй зөрөх, шинэчлэгдээгүй, эсвэл алдаатай байх боломжтой тул баталгаат эх сурвалж гэж үзэхгүй.
Шинэ бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө турших шаардлагатай юу?
Хэрэв та өмнө нь хэрэглэж байгаагүй найрлага орсон, тэр дундаа хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнд түгээмэл ашигладаг идэвхитэй найрлага агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаа бол үйлдвэрлэгчийн зүгээс санал болгосон зааврыг дагаж мөрдөөрэй.
Бүтээгдэхүүний савлагаа миний байнга авдгаас өөр болсон бол хуурамч гэсэн үг үү?
Үгүй. Бишрэлт Бьюти нь бүтээгдэхүүнүүдээ зөвхөн албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэд санал болгодог. Брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүний савлагаа, дизайнд өөрчлөлт оруулах, шинэчлэх тохиолдол түгээмэл байдаг.
Арьс арчилгаандаа шинэ бүтээгдэхүүн оруулж байгаа бол юун дээр анхаарах вэ?
Шинэ бүтээгдэхүүн таны арьсанд хэрхэн нөлөөлж байгааг зөв ажиглахын тулд олон шинэ бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг хэрэглэхээс зайлсхийж, арчилгаандаа аажмаар нэвтрүүлэхийг зөвлөж байна. Ялангуяа ретинол, третиноин зэрэг идэвхтэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол бусад идэвхтэй орцтой хослуулахдаа анхаарч, тухайн бүтээгдэхүүний хэрэглэх заавар болон анхааруулгатай сайтар танилцаарай.